You are our sunshine! - Шинэ бичлэгүүд http://sunrise.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 15 Jul 2009 14:40:55 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Ээж хэдэн төгрөг вэ?]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=225747 Бүгдээрээ сайхан наадацгаасан уу?

Охиныхоо блогт бичлэг оруулалгүй их уджээ, сүүлийн хоёр бичлэгийг ээж охин хоёрын эзгүйд аав нь  оруулчихсан байна. Ингээд сүүлийн үеийн ганц хоёрхон хөгжилтэй онигоог нэмээд оруулчихья.

Улаак ээж аавынхаа аль нэгэнтэй хаяахан нэг дэлгүүр ороход худалдагч эгч авах гэж байгаа юмыг нь нэг юман дээр тавиад л "тэдэн төгрөг болж байна" гэж хэлээд л аав, ээж нь мөнгөө өгдөгийг мэддэгсэн. Бас яг тиймэрхүү юман дээр ээж нь хаяа гарч зогсоод л, Улаакийг бас зогсоогоод л "тэд байна" гээд байдаг. Мань Улаак нэг өдөр ээжээсээ асуусан нь:

- Ээжээ та хэдэн төгрөг болж байна?

- Юу гэнээ?

- Та намайг хэдэн төгрөг болж байна гэж үзээд бас дараа нь өөрийгөө хэдэн төгрөг болж байна гээд л үзээд байсан биз дээ?

-???

Хэ хэ, сая л учрыг нь оллоо, ээж нь хаяа өөрийнхөө бас охиныхоо жинг үздэг байхгүй юу, гэтэл манай хүн өөрийнхөө ойлгосноор асууж байгаа нь тэр. Бодвол ээж намайг хэдэг төгрөг болж уу гэж үзээд л, хэзээ зарах гээд бахйгаам бол доо гэж боддог байсан байх даа, хэ, хэ. [...]]]> Wed, 15 Jul 2009 14:40:55 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=225747 <![CDATA[ГАДАА ГАРЪЯ]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=219129 Fri, 03 Jul 2009 12:52:02 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=219129 <![CDATA[АРСЛАНГИЙН ЗУЛЗАГЫГ ДУЛДУРИ ГЭДЭГ]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=203011 Улаак маань одоо том болж байгаа болохоороо Улаак биш Номинжин гэж дуудуулах гээд байдаг болсон. Өнгөрсөн долоо хоногт Номинжин маань хүүхдийн баяраар аниатайгаа хэсээд, эмээгийнх, эгчийндээ хоноод их л завгүй дэмий тэнэсэн. Өчигдөр зурагт үзэцгээгээд сууцгааж байсан чинь хүүхэлдэйн кино гараад аав ээж охин гурав амьтны үр төлийн талаар ярилцлаа. Муурийн зулзагыг муужгай, нохойн зулзагыг гөлөг, барын зулзагыг бамбар гээд л тэгсэн арслангийн зулзагыг гээд гацчихав. Аав ээж хоёр нь ч бас мэддэггүй. Тэгсгээд л чимээгүй болчихов. Гэнэт Номкио аав гээд нүд нь нэг их том болоод босоод ирэв. -Яав гэсэн чинь -Чи нээрээ арслангийн зулзагыг мэдэхгүй байгаа юм уу гэснээ Тэрийг чинь дулдури гэдэг байхгүй юу гэж томорлоо. -Биш ээ миний охин тэр чинь нохой байхгүй юу гэсэн чинь -Тэгвэл чи өөрөө хэлчих л дээ. дулдури чинь толгойндоо зөндөө их үстэй, том чихтэй, сэгсгэр /Дулдури гэдэг нь спанель үүлдрийн нохой/ бас тэгээд жижигхэн мэдэв үү гээд уурлах янзтай болж ирээд ээжээсээ дэмжлэг авах гээд -Тиймээ ээжээ гэж шалгаав. Ээж нь тиймээ тийм гэсгээд орхисон чинь дийлсэн янзтай - Аав өөр мэдэхгүй юм байвал асуугаарай гээд зурагт руугаа анхаарлаа хандуулаваа.

 

]]>
Mon, 08 Jun 2009 10:41:56 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=203011
<![CDATA[ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=196899 Сайн байцгаана уу? Хайртай агаа аниа нараа. Өнөөдөр миний баярын өдөр. Яагаад гэвэл аав, ээж, эмээ бүгдээрээ тэгж хэлсэн болохоор л тэр. Гэхдээ гоё юмаа. Хүн болгон бэлэг өгөөл. Бас баяр хүргээл. Миний баярын өдөр төрсөн өдрөөс минь өөр бас байдгийг мэдэж авлаа. Би бас бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэсэн. -Найзуудаа, Хүүхдийн баярын мэнд хүргэе гээл. Дараа нь ФМ-ээр өөрийнхөө хэлсэн мэндчилгээг сонссон чинь ёстой гоё юм байна лээ. За за энэ ч яахав. Агаа аниа нар та нартаа, бас та нарын хүүхдүүд, дүү нарт чинь бүгдээрэнд нь хүүхдийн баярын мэнд хүргэе. Одоо би явж баярлалаа. Дараа яаж баярласнаа та нартаа хэлнээ. Өө тийм би бас Дулдури гэдэг найзтай болсон. -Хэн бэ гэж үү? Манай аниагийн нохой. Ёстой хөөрхөн. За баяртай. Сайхан баярлацгаагаарай.

]]>
Mon, 01 Jun 2009 09:30:07 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=196899
<![CDATA[Шин эрий хөөрхөн]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=192468 Сүүлийн үед UBS телевизээр солонгосын олон ангит кино их гарч байгаа. Эхнэрийн урхи кино нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулсан. Энэ кинонд Улаакийн гэр бүлийнхэн ч бас их автсан юм. Улаак маань ч кино үзэж байж унтана гээд орой болтол суудаг байлаа. Харин хамгийн сонирхолтой нь мань хүн киногоо ШИН ЭРИ гэж нэрлэдэг.Тэгээд ч хэн нь илүү хөөрхөн бэ гэхээр Шин Эри хөөрхөн гээд гүрийдэг байв. Үнжэ хөөрхөн гэхээр үгүй Шин Эри хөөрхөн гээд бүр уурлана гээч. Сүүлд учрыг нь олох санаатай -Миний охин Шин Эри яагаад хөөрхөн юм гээд эвтэйхэн асуусан чинь -Яагаад гэвэл хүн болгон Шин Эриг загнаад гомдоогоод байдаг юм чинь гэдэг байгаа. Бодоод байх нээ ХӨӨРХӨН гэдгийг мань хүн ХӨӨРХИЙ гэдэгтэй хольж хутгасан бололтой

]]>
Sun, 24 May 2009 10:05:21 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=192468
<![CDATA[Ээжээ би жаахан биш]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=183358 Ээжээ, ээжээ би жаахан биш

Хувцас хунараа өөрөө өмсдөг

Нүүр гараа өөрөө угаадаг

Өнөөдөр би хичээж сурна

Маргааш харин сайн сурнаа

***

Нар надтай адилхан хөлтэй юм уу

Өглөө намайг цэцэрлэгтээ явахад

Үүдэн дээр минь мандаж байсан

Гэтэл орой тараад ирэхэд

Гэрийн хойгуур орсон байх юм

Нар надтай адилхан хөлтэй юм уу

Эсвэл...

Бөмбөг шиг бөөрөнхий болохоороо бөмбөрдөг юм уу

Дугуй шиг дугариг болохоороо өнхөрдөг юм уу

Нар надтай адилхан хөлтэй юм уу

Хэлээд өгөөч ааваа

Хэлээд өгөөч ээжээ.

***

]]>
Fri, 08 May 2009 16:24:36 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=183358
<![CDATA[Би онгоц идээгүй ээ]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=181693 Кибер ертөнцөөрөө аялалгүй нилээд уджээ. Хайртай аниа, агаа нар маань эзүй ч гэсэн умгар гэрийг минь эргэж тойрсон байсныг хараад их баярласан шүү. Та нараараа ч тухтайхан зочилж чадахгүй л явна, уучлаарай. Ингээд хэргийн эзнийхээ хэдэн шинэ онигоог оруулая гэж зав гаргалаа.

Улаак нэг өдөр ээжтэйгээ орон дээр хэвтэж байтал гэдэс нь дугарлаа.

- Юу дугараад байнаа?

- Миний гэдэс ээ

- Онгоц шиг чанга дугарч байна даа

- Ээжээ, би онгоц идээгүй ээ...

***

Охиныг маань хааяа очихоор нь аниа нь тоглоом хийгээд элдвээр хэлээд зүгээр суулгадаггүй ээ. Бүдүүн Улаак л гэнэ, царай муутай л гэнэ... Тэгсэн мань хүн тэснэ тэснэ гэхэд яаж тэсэв дээ гэсэн шиг нүд нь эргэлдэж ирэнгүүтээ "хэрүүлийн" өрөлт авсанаа:

- Чи өөрөө тэгвэл...ммм /бодов/... Уулнаас ирсэн уранхай дээлтай гахай мэдэв үү!!!

***

- Надад хоёр чоко пай өгчих

- Яагаад?

- Нэгийг нь би ангийнхаа Мөнхсолонгод өгнөө, надад гоё юмнаасаа өгсийм чинь

За тэгээд хүссэнээр нь 2 чоко пай авч өглөө. Тэр өдөр нь тав дах өдөр болохоор мань хүнийг хоёр өдөр яаж тэсэхийг харья л даа гэж бодлоо. Тэгээд нэг дэх өдөр цэцэрлэгтээ явахаар болоход нь Мөнхсолонгод "өгөх" чоко пай-ийг нь асуулаа. Мань хүний хариулт:

- Би эмээд надад битгий идүүлээрэй гээд хадгалуулсан байхгүй юу, тэгсэн чинь ЭМЭЭ мартаад "надад идүүлчихсэн" байгаам даа...

***

Улаак маань нүдэлсэн үсэгнүүдийг нь асууж байтал Я үсгэн дээр очоод санадаггүй. Тэгээд хажууд нь байгаа янзаганы зургийг заагаад

- Энэ юу билээ?

- Бэмбий...

- Бишээ, Ян...? /Уг нь янзага гэж хэлүүлэх санаатай байсан юм/ гэтэл мань хүн хариуд нь

- Аан, Яаанмбий... гээд хэнэг ч үгүй зогсож байлаа. Яанмбий гэхэд ордог Я үсэг гэж цээжлүүлэхийн байна л даа.

]]>
Tue, 05 May 2009 17:14:24 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=181693
<![CDATA[Эмээ, эмээ таны ... яагаад ийм том болсийм бэ]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=175543 Улаакийнхаа сүүлийн үеийн ганц хоёр шинэхэн онигоог оруулая.

Нэг өдөр охиндоо "Улаан малгайт" үлгэрийг уншиж өгчихөөд хамт хэвтэж байтал Улаак:

 -Ээжээ, ээжээ та эмээ нь бол би охин нь болоё гэлээ.

- За тэгэе

- Эмээ, эмээ таны чих чинь яагаад ийм том болсийм бэ

- Охиныгоо сайн сонсох гээд...

- Эмээ, эмээ таны нүд чинь яагаад ийм том болчихсийм бэ?

- Чамайг сайн харах гээд...

- Ммм... Эмээ, эмээ таны мэнгэ чинь яагаад ийм том болчихсийм бэ? гэж хэлснээ нүүрэн дээрх мэнгийг минь заадаг байна шүү. Хэлэх үг олддоггүй сандраад:

- ...? За за, хэзээ тэгж байсийм бэ, одоо боль...

Эргээд хартал аав нь сандал дээрээ нугдайчихсан бид хоёрыг шоолоод сууж байлаа.

***

Эмээ нь ямар ч ажлаар байсан гараад ороод ирэхдээ  чипс, чихэр авч ирсээр байгаад Улаак маань муу зан сурах нь ээ. Нэг өдөр эмээгээ гаднаас ороод ирэхэд нь тосч очоод:

- Эмээ би чамдаа хайртай шүү.

- Тийм үү?

- Тийм ээ, эмээ та юу авчирсан юм бэ?

- Юу ч авчираагүй ээ... /Ямар нэгэн юм авчирсан гэдэг итгэлтэй байсан мань хүн энэ хариултыг сонсоод гэнэт чимээгүй болсоноо:

- Аан, тэгсэн ч гэсэн би чамдаа хайртай шүү

- Хэ , хэ зальтай гэдэг нь май...

- Баярлалаа эмээ...

]]>
Fri, 24 Apr 2009 15:42:52 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=175543
<![CDATA[Ингэж болохгүй ш дээ.]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=166062 Өчигдөр найзуудтайгаа салхинд гарахдаа Улаакийг аваад явсан юм. Тэгээд оройхон ирчихээд үргэлжлүүлж жаахан караоке дуулахаар Улаакийг гэртээ орхиод явахаар боллоо. Тэгсэн чинь дагаж уйлаад явуулдаггүй. Хаалгаа хоёр гараараа алдалж зогсчихоод:

- Та хоёр ингэж болохгүй ш дээ гээд уйлж гарлаа. Тэгэхэд нь гайхаад

- Яаж болохгүй гэж? гээд асуусан чинь

- "Охиноо орхиод" явж болохгүй ш дээ гээд л үргэлжлүүлээд уйлж гардаг байна шүү. Аймаар хурцаар асуудлыг тавьж байгаам даа. Тэгээд 2лаа орхиод гараад явсан хирнээ бодоод байсан инээд хүрээд зөндөө инээлээ.

]]>
Mon, 06 Apr 2009 18:20:28 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=166062
<![CDATA[Нулимс дуусвал...]]> http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=163783 Улаак нэг өдөр ээждээ “гомдоод” уйлж байна.

 - Миний охион, их уйлаад байвал наад нулимс чинь нэг л өдөр дуусна даа.

Мань хүн юу билээ гэсэн шиг хэсэг бодсоноо

- Тэгвэл би зөндөө их цай уух юм чинь гэж хэлэв.

***

Сильвестр

-         -Ээжээ аниагийн ширээн дээр “Сильвестр” байна.

“Сильвестр” гэж юу юм бол доо гэж толгойгоо нилээн гашилгалаа. Тэгээд овоо доо охин минь гадаад үгийг яасан эвлэгхэн зөв дуудаад хэлчихэв дээ гэж бас “баярлав”. Дараа нь харин тэр ширээн дээрх “Сильвестер”-ийг нь хартал Фламастер байвал яах уу?

***

Window shopping

Мань хүн байшингийнхаа буланд байдаг хүнсний дэлгүүр орох дуртай. Яагаад гэвэл аав, ээжийг нь таньдаг болохоор юм авах гэж дагуулж орсон үед худалдагч эгч хааяа чихэр, бохь өгдөг юм. Тэгсэн нэг өдөр цэцэрлэгээсээ тараад гэрлүүгээ явж байснаа дэлгүүр ороё гэлээ. Мөнгө байхгүй байна даа гэсэн чинь “Зүгээр л ороод гарах” санал тавьж үзэж байна шүү. Хэ хэ, одооноосоо Window shopping хийх нь байна ш дээ. Тэгээд худалдагч эгч юм өгвөл Free shopping болдгийм байгаа биз дээ? Эдний санаа гэж...

***

Гадаа хаврын урь орж дулаараад сайхан байгаа болохоор Улаакийг цэцэрлэгээс нь аваад харих замдаа “Наранд жоохон зогсоё” гэсэн чинь мань хүн даялаад гэрийнхээ буланд байдаг дэлгүүр лүү шууд чиглэлээ.

-         - Хаашаа яваад байгаам бэ?

-           -  “Нар луу” явж байнаа.

-         - Юу гэнээ?

-         - Та өөрөө нар луу зогсоё гэсэн биз дээ, тэгээд л нар луу ойртоод явж байна.

Нээрээ л дэлгүүр нар шингэх баруун зүгт байдаг л даа, гэвч манай хүн нар луу ойртох санаагаа дэлгүүр лүү ойртохтой нэгтгээд шууд “мастер төлөвлөгөө” зохиож байгаам даа.

***

Хариугаа авмааргүй байна

Нэг өдөр уурласан Улаак аавыгаа цохиод авахад нь аав нь дахиад намайг цохьвол хариуг чинь өгнө шүү гэжээ. Улаак сайн ойлгосонгүй аавыгаа дахиад цохиод авлаа. Гэтэл гэнэтийн юм болж “хариу” нь хацар дээр нь буулаа. Сая л учрыг нь олсон мань хүн “Би хариугаа авмааргүй байнаа” гэж уйллаа.

***

Улаакийн ургасан үс нь богино болохоороо  бүгд хэдэн тийшээ босоод нэг л эвэнд орж өгөхгүй нөгөө хошин шог дээр гардаг шиг “дэлбэрсэн” маягийн болчихоод байгаа. Охин маань цэцэрлэгийн “Дэлбээхэн” нэртэй бүлэгт явдаг болохоор аав нь нэг өдөр “миний охин чинь Дэлбээхэн бүлгийн дэлбэрцэн Улаак байхгүй юу” гээд баахан шогложээ. Тэгсэн хэдэн өдрийн дараа манай хүнээс чамайг хэн гэдэг вэ гэж асуусан чинь “Дэлбээхэн бүлгийн ...” гээд нэрээ эвлэгхэн хэлчихдэг байсан охин маань харин “Дэлбээхэн бүлгийн дэлбэрцэн Улаак” гээд хэнэг ч үгүй зогсож байлаа.

***

Улаак нэг орой хууч хөөрч байна.

-         -Ээжээ манай ангийн Баясаа гараа ингээд л /атгаж үзүүлэв/ Наруто шиг зодоон хийдэг

-         -Тийм үү

-         -Бархасаа бас, нөгөө ангийн хүүхдүүд ч бас зодоон хийдэг, ганцхан Дөлгөөн л зодоон хийдэггүй.

-         -Ямар Дөлгөөн?

-         -Надад боорцог өгдөг нөгөө... /хэсэг бодож байсанаа/ “бүдүүн шиг” Дөлгөөн...

/ Дөлгөөн өндөр мяраалаг болохоор Улаак бүдүүн гэж хэлж болдоггүй харин бүдүүн шиг гэдэг санаа нь –втэр гэдэг үг л болж таараад байх шиг/

***

Улаак маань цагаан толгойн үсгүүдээ овоо нүдлээд байгаа. Нэг гэм нь хатуугийн тэмдгийг “хатууны тэмдэг” зөөлний тэмдгийг “зүүдний тэмдэг” гээд тогтоочихжээ. Засаад хэлсэн ч гэсэн анх тогтоосоноороо хэлчих гээд байгаа.

]]>
Thu, 02 Apr 2009 15:39:30 +0800 http://sunrise.blog.banjig.net/post.php?post_id=163783